ТАВТАЙ МОРИЛ!

Мэдээлэл

    "Жил бүр Төрийн Департаментаас Ногоон Картны сугалааг зохион байгуулж, 50000 орчим хүнд цагаачлалын виз мэдүүлэх эрх олгодог. Сугалааны тохирлыг компьютерээр явуулдаг ба бүртгүүлэхэд ямар нэгэн хураамж авдаггүй. Уг сугалааг хожигсод цагаачлалын виз мэдүүлэх эрх олж улмаар АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах боломжтой болдог. Гэр бүлийн хүмүүс доорхи шалгуурыг хангасан бол тусдаа бүртгүүлж болно. Гэхдээ хэн бүртгүүлснээс үл хамааран нэг хүн НЭГ-ээс олон удаа бүртгүүлсэн бол бүх бүртгэл хүчингүй болохыг анхаарна уу."

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд доорхи 3 шалгуурыг заавал хангасан байх ёстой:

1. Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх.

2. Тодорхой шатны боловсрол эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх.

3. Цагаачлалын визний бусад шалгуурт тэнцэхүйц байх.