ТАВТАЙ МОРИЛ!

Танд хэрэгтэй Зөвлөмж

Жил бүр Төрийн Департаментаас Ногоон Картны сугалааг зохион байгуулж, 50000 орчим хүнд цагаачлалын виз мэдүүлэх эрх олгодог. Сугалааны тохирлыг компьютерээр явуулдаг ба бүртгүүлэхэд ямар нэгэн хураамж авдаггүй. Уг сугалааг хожигсод цагаачлалын виз мэдүүлэх эрх олж улмаар АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах боломжтой болдог. Гэр бүлийн хүмүүс доорхи шалгуурыг хангасан бол тусдаа бүртгүүлж болно. Гэхдээ хэн бүртгүүлснээс үл хамааран нэг хүн НЭГ-ээс олон удаа бүртгүүлсэн бол бүх бүртгэл хүчингүй болохыг анхаарна уу.

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд доорхи 3 шалгуурыг заавал хангасан байх ёстой:

1. Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх.

2. Тодорхой шатны боловсрол эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх.

3. Цагаачлалын визний бусад шалгуурт тэнцэхүйц байх.

Хүмүүсийн АНУ-д ажиллаж, амьдрах хүслийг далимдуулан мөнгө олох зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулдаг олон хувь хүн, компаниуд байдаг. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд доорхи мэдээллийг анхаарна уу:

• Таны сугалаанд хожих боломжийг хэн ч нэмэгдүүлж чадахгүй.

• Хожлыг тохиолдлын журмаар, комьютэрээр тааруулдаг учир үүнд хэн ч нөлөөлөх боломжгүй.

• Нэг хүн сугалаанд нэг л удаа бүртгүүлнэ. Хэрэв та нэг жилийн дотор нэгээс дээш удаа бүртгүүлбэл бүх бүртгэл хүчингүй болно.

• Хожсон тухай мэдэгдэл Төрийн Департаментаас шуудангаар бус имэйлээр ирнэ.

• Таныг хожсон хэмээн залгаж байгаа утасны дуудлага болон шууданд бүү хариулаарай.

- Хэрэв нэг хүний нэр дээр НЭГЭЭС олон бүртгэл ирвэл, хэн оруулсан нь хамаагүй тухайн хүний бүх бүртгэлийг сугалаанд оруулалгүй хасна. Та өөрөө сугалаанд бүртгүүлж буюу өөр хүнээр туслуулан бүртгүүлж болно.

- Бүртгэл амжилттай болсон тохиолдолд таны нэр, баталгаажсан бүртгэлийн дугаар баталгааны хуудас гарч ирнэ.