ТАВТАЙ МОРИЛ!

Ногоон карт /Greencard/ сугалаа хөтөлбөрийн талаархи асуулт хариулт

Ногоон карт сугалаа хөтөлбөр гэж юу вэ?

АНУ – ын засгйин газар, конгрессоос баталсан хуулийн дагуу жил бүр 50.000 удаан хугацааны виз сугалаагаар олгохыг зөвшөөрдөг. Шаардлага хангасан материалуудаас компюьтераар шүүлтүүргүйгээр, тохиолдлын журмаар өгөгдсөн тоо хэмжээгээр сонголтыг хийдэг.

Ногоон карт сугалаанд хожих магадлалыг өсгөх арга байна уу?

Мэдээж хэрэг, ийм арга байна. Та гэр бүлийн хүнийхээ материалд өөрийн өгөгдлөө оруулах хэрэгтэй. Мөн өөрөө бас материал бүрдүүлж бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны ногоон картны эзэн болох магадлал хоёр дахин нэмэгдэнэ. Хэрэв та 22 нас хүрээгүй, гэрлэж амжаагүй бол эцэг эхийнхээ материалд тус тусд нь өөрийн өгөгдлөө оруулж, өөрөө бие даан бүртгүүлсэнээр АНУ – ын удаан хугацааны виз хожих магадлалаа гурав дахин өсгөх боломжтой.

Хэрэв би ногоон картны сугалаанд хожвол надад өөр ямар зардлууд гарах вэ?

Ногоон картны сугалаанд хожсоны дараа бичиг баримтаа бүрдүүлж АНУ-ын элчин сайдын яаманд визээ авахаар өрөгдлөө өгөхөд бусад визнйи адил зардал гарна.

Ногоон картны сугалаа жил бүр явагддаг уу?

Тиймээ. 1990 оноос хойш АНУ-ын засгйин газар жил бүр 50.000 урт хугацааны визийг ногоон карт сугалааны хөтөлбөрөөр олгож байна.

АНУ – ын ногоон картны сугалаанд хожсон мөртлөө ногоон картаа авч чадахгүй тохиолдол байна уу?

Онолын хувьд байж болно. Хэрэв та манай нүүр хуудсанд заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй эсвэл ногоон картны сугалаанд оролцох материалаа бүрдүүлэхдээ өгөгдлөө буруу өгсөн бол ногоон картаа авч чадахгүй. Ийм замаар нийт сугалаанд оролцогчдын 30 % - нь хасагддаг байна. Манай Greencard төвөөр үйлчлүүлснээр танд ийм явдал тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ногоон картны сугалаанд хожсон тохиолдолд та дариу визээ авахаар өрөгдлөө өгөөрэй.

Би урд нь ногоон картны сугалаанд оролцож байсан. Дахин оролцож болох уу?

Мэдээж хэрэг, болно шүү дээ. Та өнгөрсөн жил сугалаанд оролцоод ногоон картны эзэн болж чадаагүй ч гэсэн энэ жил дахиад оролцох хэрэгтэй. Энэ бол хэн ч хожих боломжтой дэлхий дээрхь хамгийн шударага сугалаа юм шүү. Ногоон картны сугалаанд жилд дунджаар дэлхий даяар 8 – 10 сая хүн оролцдог ба үүнээс 3 – 4 сая нь материалаа буруу бүрдүүлж, өгөгдлөө алдаатай өгснөөс болж хасагддаг бөгөөд 5 – 6 сая нь л сугалаанд жинхэнэ оролцдог байна. Та урд нь АНУ – ын элчин сайдын яаманд виз хүсээд гадаад паспортандаа хар даруулсан ч энэ сугалаанд оролцох эрхтэй.

Цахим сүлжээгээр сугалаанд бүртгүүлдэг гэж үнэн үү? Энд юуг анхаарах вэ?

Тиймээ. 2005 оноос хойш АНУ – ын ногоон картны сугалаанд зөвхөн цахим сүлжээгээр оролцох боломжтой болсон. Хэрэв шаардлагатай гэж үзвэл сугалаанд оролцсны баталгаа болгож бүртгэлийн хуулбарыг хэсэг хугацааны дараа гаргуулж болдог. Та өөрийн хувийн мэдээллээ бүгдийг өгөх шаардлагагүй, үүнийг таниас ногоон картны сугалаанд хожсоны дараа АНУ – ын цагаачлалын албанаас аяндаа шаардах болно.