ТАВТАЙ МОРИЛ!

Таны АНУ-д ажиллаж, амьдрах боломж

АНУ –д оршин суух болон ажиллах зөвшөөрлийн жил бүрийн сугалаа /Green Card Lottery/

Монгол Америкийн хамтарсан Greencard төв нь Монголчуудаа америкийн ногоон карт сугалааны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Та сугалаанд оролцсоноор хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон АНУ-д цагаачлах виз хожих болно. Ногоон карт нь /Цагаачлах виз/ танд АНУ-д ажиллаж амьдрах бүрэн эрх олгох юм. Гадаадын иргэний хувьд та ногоон картны сугалаанд оролцсоноор АНУ-д шинэ амьдрал зохиох боломжтой болно. АНУ-ын конгрессоос баталсан олон төрлийн цагаачлалын визнйи хөтөлбөрийг /DV ба ногоон карт хөтөлбөр гэж нэрлэгддэг/ цагаачлалын болон улсын харъяаллын хуулийн 203 /C/ зүйлийн заалтын дагуу АНУ-ын гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг. Хуулийн дагуу жил бүр АНУ-д удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл гадаадын 50.000 иргэнд олгогддог. Өнгөрсөн онд л гэхэд Монголоос 250-аад хүн гэр бүлтэйгээ ногоон картны сугалаанд хожсон байна. Бидний зорилго бол таныг болон таны гэр бүлийг ногоон картны сугалаанд хуулийн дагуу оролцуулж, АНУ –д ажиллаж, амьдрах эрхээ олж авахад тань туслах явдал юм.

Америкийн ногоон карт сугалаа хөтөлбөрийн давуу талууд:

- АНУ-д ажиллаж, амьдрах зөвшөөрөл 50.000 хүн болон түүний гэр бүлд

- АНУ-ын конгрессоос баталсан засгйин газрын албан ёсны хөтөлбөр

- Таны хууль ёсоор АНУ-д ажиллаж, амьдрах боломж

- Хэрэв та хүсвэл 5 жилийн дараа АНУ-ын иргэн болох боломжтой

- Хэрэв нэг гэр бүлийн хүмүүс тусдаа бүртгүүлбэл таны ногоон карт хожих боломж 2 дахин нэмэгдэнэ

- Та визнйи асуудалгүйгээр АНУ руу чөлөөтэй аялаж, жинхэнэ эрх чөлөөг мэдрэх болно

- Greencard төвийн тусламжтайгаар бүртгүүлэхэд хялбар

Та ногоон картны сугалаанд оролцох эрхтэй юу?

Зарчмын хувьд бүх хүн ногоон картны сугалаанд оролцож болно. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд 50.000 –аас илүү иргэд нь АНУ-д цагаачилсан дараахь орны иргэд ногоон картны сугалаанд оролцох эрхгүй. Үүнд: БНХАУ, Доминиканы бүгд найрамдах улс, Эл салвадор, Хайти, Энэтхэг, Канад, Колумб, Мексик, Пакистан, Филипин, ОХУ, Өмнөд солонгос, Англи болон Ветьнам. Монгол улсын иргэний хувьд та бүрэн дунд боловсрол эзэмшсэн аль эсвэл сүүлийн 5 жилийн хугацаанд 2 жил ажилласан /энд сургалтын хугацаа хамаарна/ бол ногоон картны сугалаанд оролцох эрхтэй.

Ногоон картны сугалаа ямар үнэтэй вэ?

Ногоон картны сугалаанд оролцох үнэгүй. Ногоон карт төвд төлөх үйлчилгээний хураамж нь таны бичиг баримт болон өгөгдлийн үнэн зөвийг нягтлах, таны материал болон өгөгдлийг АНУ-ын гадаад хэргийн яаманд цахим сүлжээгээр хүргэх зардалд зарцуулагдана. Greencard төвийн үүрэг бол таны сугалаанд оролцох боломжийг хангуулах, таныг сугалаанд найдвартай оролцуулах явдал юм.